GOLDEN GLOBES 2026 | 100 каратын алмаз эрдэнээр гоёсон Каяли Женнер

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

83 дахь удаагийн Golden Globes шагнал гардуулах ёслол орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 11-ны өдөр Калифорни мужийн Лос Анжелес хотын Беверли Хилтон зочид буудалд зохион байгуулагдаж байна.

Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг энэхүү наадмын энэ удаагийн ёслолын хамгийн үнэтэй гоёлоор гоёсон алдартнаар гоо сайхны ертөнцийн магнат Каяли Женнер тодорлоо.

Тэрээр 75 каратын алмаз эрдэнийн шигтгээ бүхий ээмэг болон Lorraine Schwartz-аар тусгайлан хийлгэсэн олон тооны алмаз эрдэнийн шигтгээ бүхий бөгжтэй ирсэн бөгөөд эдгээр нь нийлээд 100 орчим карат хүрнэ хэмээн экспертүүд тооцоолжээ.

Ashi Studio-ийн алтлаг өнгийн даашинзаар гоёсон түүнийг Холливудын хуучин өнгө төрхийг орчин үеийн хэв маягтай хослуулсан хэмээн үнэлсэн бөгөөд энэ үдшийн хамгийн их анхаарал татсан зочдын нэг байлаа.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top