ШУУД | Хяналтад байх ёстой хүн яагаад сул чөлөөтэй явж байсныг тогтооно

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 08

 

Энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хүнд эмэгтэй 4 настай охины хамтаар бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хүн амины онц ноцтой гэмт хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Энэ талаар тэрээр "Шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсны дараа болсон энэхүү үйл авдалтай холбоотой эрх зүйн орчны хүрээнд засаж, залруулах нэн яаралтай зүйлс байна. ХЗДХЯ-ны сайдын тушаалаар шуурхай ажлын хэсэг байгуулагдаж, эрүүгийн хууль тогтоомжид байгаа эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний үр нөлөө эрүүгийн хариуцлагын гол зорилгодоо нийцэж байна уу гэдэгт дүгнэлт хийж хуулийн төслийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох энэхүү ажлыг эхлүүлж байна. 

Дахин энэ төрлийн харамсалтай гэмт хэрэг гарах, нийгмийг цочроох ёсгүй. Давтан гарах эрх зүйн орчныг бид даруй өөрчлөн хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ.

СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой энэ этгээд ямар дүгнэлтийн хүрээнд энэхүү албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөж, гадуур сул чөлөөтэй нөхцөл байдал үүссэн бэ гэдгийг шалгаж тогтоох ёстой" гэлээ. 

Амь хохирогчийн 3 настай охин мөн уг хэргийн хохирогч болсон. Охин гурван удаагийн хагалгаанд орсон ч биеийн байдал нь тааруу байгаа бөгөөд гэмт этгээдийг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хориод байгаа ажээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.232) 4 минутын өмнө

Ниргэсэн хойно нь хашхирах гэж энэ дээ, ямар ч хуулийн зохицуулалт гүй байсан шахуу юм яриад солиороод байх, хариуцлага алдсан долоогчдоо өмгөөлөөд, хариуцлага тооцох чадваргүй

0  |  0
Оджаргад(103.26.195.74) 10 цагийн өмнө

Хивэгээр тэжээсэн хүрэн гуна шиг чамайг судална гэсээр байтал дуусах байлгүй бид.

0  |  0
Top