Балетын үндэсний сургууль шинэ салбараа нээлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монголын балетийн урлагт шинэ жижиг тогтоож, алтан босго тавьсан Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын Балетын Үндэсний Сургууль орчин цагийн шилдэг балетчдийг бэлтгэн гаргадгаараа алдартай.

Дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, дэлхийн сонгодог урлагт нэрээ цуурайтуулсан тэрээр балетийн урлагт дурлагсдын тоог нэмэхээр шинэ салбараа нээжээ. 

11 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй тус сургууль "Хүүхдийн хөтөлбөр" болон "Сонгодог хөтөлбөр" ангиуддаа шинэ элсэлтээ авч эхэлсэн байна. Шинэ салбарын нээлтийн урамшуулал болгон 30 хувийн хөнгөлөлт мөн үзүүлж эхэлжээ. 

 

Хүүхдийн балетын хөтөлбөрүүд:

 

  • Гараас гарт /3нас/
  • Бүтээлч бүжиг 1 /4нас/
  • Бүтээлч бүжиг 2 /5нас/
  • Бүтээлч бүжиг 3 /6нас/
  • Балетын бэлтгэл / 7нас/

Сонгодог балетын хөтөлбөрүүд:

  • Анхан шат 1 /8–12 нас/
  • Өсвөр насны анги /12–16 нас/
  • Насанд хүрэгчдийн анги

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top