"Хос шарга" багийнхан өрх толгойлсон эмэгтэйд ИЖ БҮРЭН гэр бэлэглэжээ

Ж.Сондор | Zindaa.mn
52 минутын өмнө

 

Нийтийн дууны салбарт өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж яваа "Хос шарга" багийнхан өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Монгол бөхийн өргөөнд тоглолтоо амжилттай хийсэн билээ.

Үүнээс хойш 21 аймагт зорилготойгоор говийн бүсэд тоглолтоо хийж яваа тэд сайн үйлсийн аян эхлүүлсэн нь тун ч амжилттай үргэлжилж байна. 

Дуучин Н.Баасандорж, Э.Очирсайхан, М.Цэрэнпагам нар багийнхаа нэг жилийн ой болон шинэ оныг угтан нийслэлийн дөрвөн дүүрэгт нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй тоглолт хийсэн бөгөөд хандивийн аяныхаа хүрээнд өрх толгойлсон 3 хүүхэдтэй эмэгтэйд иж бүрэн шинэ гэр бэлэглэжээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top