
Өмнөд Солонгосын хошин шогийн жүжигчин Пак На Рэгийн гэрээс хулгай хийсэн этгээдэд шүүхээс хоёр жилийн хорих ял оноогоод байсан. Уг этгээд энэхүү ялыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байна.
Гэмт этгээд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 4-нд Сөүл хотын Ёнсан дүүрэгт орших жүжигчин Пак На Рэгийн гэрт нэвтэрч, хэдэн арван сая воноор үнэлэгдэх эд зүйлс хулгайлсан бөгөөд мөрдөн байцаалтын үеэр уг байшинг жүжигчин бүсгүйнх гэдгийг мэдээгүй хэмээн мэдүүлжээ.
Тэрээр хулгайлсан эд зүйлсээ худалдан борлуулахыг завдсан бөгөөд гуравдугаар сард нь мөн Ёнсан дүүрэгт орших өөр нэгэн байрнаас хулгай хийсэн хэргээр баривчлагдаж байжээ.
Шүүхээс түүнд хоёр жилийн ял ногдуулсан ч хохирогчид түүнд илүү өндөр ял оноох шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлж байжээ. Гэсэн ч гэмт этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид алдагдсан эд зүйлсийг нь буцаан өгсөн тул шүүхээс ийнхүү хоёр жилийн ял оноосон аж. Харин гэмт этгээд шүүхийн шийдвэр гарсан даруйд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь олны эгдүүцлийг хүргээд байна.
Уг хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал ирэх нэгдүгээр сарын 22-нд болох ажээ.
Сонирхуулахад, жүжигчин бүсгүй 2023 онд "I live alone" нэвтрүүлгийн 10 жилийн ойн баярт зориулсан "онцгой" дугаарын зураг авалтаар Монгол улсад ирж байсан билээ.




Сэтгэгдэл ( 1 )
Маньд ёстой падгүй л хэрэг байна даа, ийм мэдээгээр ч яадаг юм бэ