Аваргуудын лигийн тавдугаар тойргийн хүрээнд анхаарал татсан тоглолт Лондон хотноо болох гэж байна. Тоглолтын сонирхолтой мэдээллийг хүргэе.
Нөхцөл байдал
Дөрвөн тойргийн дараах байдлаар хоёр баг долоон оноотой шил, шилээ даран жагсаж байна. Барселона 11-рт, Челси 12-рт...
Челси "Стемфорд Бриж" цэнгэлдэхдээ Бенфикаг 1-0 онооны харьцаагаар, Аякс клубийг 5-1 онооны харьцаагаар бут ниргэн ялалт байгуулсан. Гэвч зочлон тоглолтод тааруу формтой байна. Тэд Германы гигант Байерн Мюнхен клубт 1-3 харьцаагаар хожигдож, Карабах клубтэй 2-2 харьцаагаар тэнцсэн.
Барселонагийн хувьд 1xBet зэрэг тааварт магадлалын цахим хуудаснууд харилцан адилгүй дүгнэлттэй байна. Тэд Ньюкасл Юнайтед клубийг 2-1, Олимпиакос клубийг 6-1 харьцаагаар бут ниргэсэн ч Францын аварга Парис Сен Жермен клубт 1-2 харьцаагаар хожигдож, Бельгийн Клуб Брюггетэй 3-3-аар тэнцсэн.
Хоёр клуб одоо шилдэг наймд шалгарахын тулд зөвхөн ялалт л хэрэгтэй.
Одоогийн форм
Челси клуб ямархан нөөц бололцоотой вэ гэдгээ өнгөрсөн зун болсон Клубийн дэлхийн аваргад түрүүлснээр хангалттай харуулсан. Гэвч нас залуу цус шингэн энэ багт тогтвортой байдал ус агаар мэт хэрэгтэй байна. Хэтэрхий тэсрэлттэй залуу тамирчид гэмтэл, бэртлээс салахгүй байгаа нь гол асуудал. Энэ нь гарааны бүрэлдэхүүний тэн хагас нь өнгөрсөн зун болсон тэмцээнд өндөр ачаалал авсантай холбоотой байж мэднэ.
Барселона мөн адил гол тоглогчдоо гэмтэл бэртэлд алдсан. Нөгөөтээгүүр Ханси Фликийн хамгаалалтын шахалт гол асуудлын нэг болоод байна. Өрсөлдөгчид нь тэдний отон тоглолтын шахалтыг мэддэг болжээ. Герман мэргэжилтэн одоо отон тоглолтын шахалтаа нягт болгохыг хичээж байгаа.
Багийн бүрэлдэхүүн
Аваргуудын лигийн энэ улиралд Челсигийн хамгаалалтын шугамд гол тоглогч болсон Леви Колуеллийн чагтан шөрмөс нь гэмтсэн. Түүнчлэн үзүүрийн гол довтлогч Коул Палмерийг улирлын эхэнд бэртэлд алдсан. Тэр 12-р сарыг дуустал гараанд гарахгүй.
Каталоны Барселона клубийн хувьд Педри, Гави, Марк-Андре тер Штеген нар гэмтсэн. Челситэй хийх тоглолтод гараанд бараг гарахгүй. Гэхдээ Рафинья бэртлээс ирж, Ламин Ямал, Жоан Гарсиа, Марк Касадо нар эргэн формдоо орох гэж хичээж байгаа. Клубийн гол тоглогчид бэртэл, гэмтлээс салахгүй байгаа тул Барселона клуб хуйсагнуур тоглолт үзүүлж, Фликийн хүссэн шиг тоглолт үзүүлж чадахгүй байна. Фликийн хувьд тоглогчдын бүх нөөц бололцоог шавхаж тоглодогоороо онцлогтой.
Хоорондын тоглолт
Шинэ зуунд Барселона-Челсигийн тулаан Аваргуудын лигийн сонгодог өрсөлдөөн болж түүхэнд бичигдэж байгаа. Хоёр клуб хамгийн сүүлд Аваргуудын лигийн 2017-2018 оны улиралд шөвгийн 16-д учраа таарсан. Энэ тоглолтод Мессигийн эхний гоолын ачаар Барса тэргүүлсэн ч Уиллианы гоолоор Челси тэнцүүлж 1-1 харьцаагаар өндөрлөсөн. Хариу тоглолтоо Камп Ноу цэнгэлдэхэд хийхэд Барселона клуб Мессигийн хоёр гоол, Дембелегийн нэг гоол, нийт гурван гоол оруулан Испанийн аваргууд цааш шалгарсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )