.jpg)
Жүжигчин И Ши Ён нярай хүүхдийнхээ зургийг нийтэлсэн ч удалгүй устгажээ. Ердөө 17 хоногтой охиндоо Санта Клаусын хувцас өмсгөж, зул сарын бэлгийн хайрцагт хийж, унтаж байгаа мэт харагдах энэхүү энэхүү зураг нь олон нийтийн зүгээс багагүй шүүмжлэл хүртсэн байна.
Зургийн тайлбар хэсэгт жүжигчин бүсгүй "Энэ жилийн зул сарын чимэглэлийн талаар юу гэж хэлмээр байна даа?" хэмээн бичсэн байжээ. Интернэт хэрэглэгчид түүнийг хүүхэдтэйгээ яг л гоёл чимэглэл мэт харьцсан хэмээн шүүмжилж, жүжигчин бүсгүй постоо удалгүй устгасан байна.
Жүжигчин бүсгүй өнгөрөгч гуравдугаар сард нөхрөөсөө салж буйгаа зарласан бол долоодугаар сард хоёр дахь хүүхдээ тээж буйгаа зарласан. Нөхрөөсөө салсан хэдий ч хүүхэд тээхээр шийдсэн тэрээр үр шилжүүлэн суулгах замаар хүүхэдтэй болсон бөгөөд нөхрийнхөө зөвшөөрөлгүй эсийг нь ашиглан хүүхэдтэй болсон нь маргаан дэгдээгээд байсан юм. Гэсэн ч хүүхдэдээ эцгийнх нь үүргийг гүйцэтгэх болно гэдгээ мэдэгдсэн билээ.



Сэтгэгдэл ( 6 )
Хүнд гаж донтнууд
Хүнд гаж донтнууд
Сохор зоосгүй хэрэг шиг
Сохор зоосгүй хэрэг шиг
Сохор зоосгүй хэрэг шиг
HUURHUN BNA AAA