ШИНЖИХҮЙ | “Чингис хаан цом”-ын тухай

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 165 дугаар зарлиг буулгаж “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд түрүүлсэн бөхийг “Чингис хаан цом”-оор шагнаж байхаар болсон юм.  

“Чингис хаан цом”-ыг зураач, дизайнер С.Чулуунбаатар бүтээжээ. Цом нь 126 сая өндөр, 18 кг жинтэй, хүрэл цутгамал, алтан шармал медалион бүхий Чингис хааны дүрстэй. Тус цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бадрах болтугай” хэмжээн монгол бичгээр бичиж, ар талд нь Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлжээ.

Цомын бэлгэдэл нь дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьлог байж, Монгол Улс мөнхөд оршин байх агуулгатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top