“ДЦС-5” төсөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 80% байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 12

-Нийслэлийн төслийн хөрөнгөөс 20%-г санхүүжүүлнэ-

Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хомстолыг арилгаж, салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс хэрэгжүүлж буй “ДЦС-5” төслийн нийт хөрөнгө оруулалт 658 сая ам.доллароор хэмжигдэж байна.  Уг төслийг Камбож улсын “Митайм Интернэйшнл” компанитай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр болжээ.  Төслийн тухайд нийслэлийн төсвийн хөрөнгөөс 20%, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг 80%-г бүрдүүлэхээр болсон байна.

“ДЦС-5” нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд баригдана. ТЭЗҮ-д тусгаснаар 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Станц ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийн 40 мянган айлыг дулаанаар хангах юм.

Төслийн барилга угсралт, бүтээн байгуулалтын ажил 24 сарын хугацаанд дуусаж, 30 сарын дараа улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Барилгын ажил ирэх онд эхлэх товтой. Хоёр жилийн дараа буюу 2027 оны эцэс гэхэд ашиглалтад орохоор байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top