.jpg)
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Сун Гюүний хэрэг дээр ажиллаж байсан цагдаа мөрдөн байцаалтын үед мэдээлэл задруулсан хэрэгт буруутгагджээ. Түүнд прокуроруул гурван жилийн хорих ял төлөвлөжээ.
Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 3-нд болж өнгөрсөн бөгөөд түүнийг албаны нууц задруулсан болон бусад гэмт хэрэгт буруутгаж байгаа аж.
2023 оны аравдугаар сард жүжигчин И Сун Гюүнд холбогдох хар тамхины хэргийн материал сэтгүүлчдийн гарт очиж, улмаар 12-р сард олон нийтэд ил болжээ. Уг мэдээлэлд И Сун Гюүнд холбогдох хар тамхины хэрэгт холбогдох хүмүүсийн хувийн мэдээлэл, эрүүгийн бүртгэл, үнэмлэх, эрхэлдэг ажил зэрэг зүйлс багтжээ.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх 12-р сарын 17-нд Инчон дүүргийн шүүхэд болох төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )