Украины шүүх Үнэн алдартны сүм хийдүүдийг татан буулгах асуудлыг хянан хэлэлцэнэ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 30

Украины шүүх тус улсын шашны эртний хууль дүрмээ баримтлагч Үнэн алдартны сүм хийдүүдийг татан буулгах асуудлыг хянан хэлэлцэх ажээ.

Украинд Үнэн алдартны сүм хийдүүдийг хориглох, тэдгээрийн эд хөрөнгө, актив хөрөнгийг улсын орлого болгох тухай нэхэмжлэлийг Төрийн угсаатны бодлогын албанаас наймдугаар сарын 29-нд шүүхэд гаргасан байна. Украины Үнэн алдартны сүм хийд Оросын Үнэн алдартны сүм хийдтэй холбоо сүлбээтэй эсэхийг энэ оны тавдугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 27-нд Төрийн угсаатны бодлогын алба уг хоёр сүм хийдийг холбоотой гэж үзсэн аж.

Украины Үнэн алдартны сүм хийд хариу нэхэмжлэл гаргаж, хоёр сүм хийдийг холбоотой гэсэн дүгнэлтийг хууль бус хэмээн үзэж, цуцлахыг шүүхээс хүссэн байна. 2014 оноос хойш дарамт шахалтад өртөж байгаа Украины шашны эртний хууль дүрмээ баримтлагч Үнэн алдартны сүм хийд 2023 оны байдлаар 5-6 сая сүсэгтэнтэй байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top