.jpg)
Өмнөд Солонгосын DJ, уран бүтээлч Гү Жүн Ёп олон улсад DJ Koo нэрээрээ алдартай. Мөн түүний гайхалтай хайрын түүх дэлхий дахины сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд талийгаач эхнэртээ өнөөг хүртэл хүндэтгэлтэй хандаж буй нь олон хүний талархлыг хүлээж, сэтгэлийг нь хөдөлгөжээ.
Тэрээр саяхан талийгаач эхнэрийнхээ гэр бүлийнхний уулзалтад оролцжээ. Өмнөхөөсөө илт туранхай харагдах тэрээр хадам ээжийнхээ мөрөөр тэвэрч, түүнийг тайтгаруулан, машинд суулгаж өгч буй нь папарацичдын дуранд өртжээ.
Барби Сюг нас барснаас хойш илт жин хаясан түүнийг ойролцоогоор 14кг жин хассан хэмээн өнгөрөгч хоёрдугаар сард мэдээлж байв. Dj Koo мөн талийгаач эхнэрийнхээ шарил дээр өдөр бүр очиж, булшных нь дэргэд хооллон, хөрөг зургийг нь зурдаг байна.
Түүнд хандан интернэт хэрэглэгчид "Одоо өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах цаг нь болсон. Өөртөө анхаарч эхлээрэй", "Тэр бол "чин сэтгэл" гэх үгний амьд жишээ", "Бидний амьдарч буй цаг үе дэх хамгийн романтик эр" гэх сэтгэгдлүүд олноор илгээжээ.



Сэтгэгдэл ( 1 )
Shaa