.jpg)
“Single’s Inferno” шоуны од бүжигчин Ча Хён Сын цусны хорт хавдартай тэмцэж буйгаа олон нийтэд хуваалцжээ.
Хамгийн алдартай болзооны шоу болох “Single’s Inferno” болон бүжигчдийн дундах ширүүн өрсөлдөөнийг харуулах "Be Mbitious" зэрэг шоунуудад оролцож олонд танигдсан тэрээр к-поп ертөнцөд чамгүй алдартай нэгэн. Тэрээр саяхан өөрийн юүтүб сувагтаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нэг өдрийнхөө бичлэгийг нийтэлжээ.
Хүчтэй химийн эмчилгээнээс үүдэн түүний гарын алганы арьс хүртэл гуужиж унасан бөгөөд тууштай эмчилгээ хийлгэснээр эдгэрэх шатандаа явж байгаагаа дурдсан байна. Сэтгэл зүйгээрээ хүчтэй байхын тулд өдөр бүр тэмдэглэл хөтөлдөг байсан Ча Хён Сын "Энэ бүхэн надад өнгөрсөн амьдралаа тунгаан бодож, дотоод хүч чадлаа олох боломжийг олгосон" гэжээ.
Эмчилгээний улмаас ямар ч үсгүй болсон тэрээр мөн их хэмжээний жин хаясан нь шүтэн бишрэгчдийнх нь санааг чилээжээ. Тэд түүний юүтүб хуудаснаа урмын үгс үлдээн, цаашид ч мөн урам зоригтойгоор өвчинтэйгөө тэмцэхийг хүссэн байна.

.jpg)

Сэтгэгдэл ( 0 )