СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Нэг өдрийн дотор 5 иргэн телеграмаар дамжуулан 163 сая төгрөг ЗАЛИЛУУЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 17

 

Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу 5 иргэн цахимаар холбогдож, 163 сая төгрөг залилуулжээ.

Тодруулбал, Цахим орчинд явж байсан “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх хуурамч зарын дагуу 31-43 насны 5 иргэн бусдад залилуулсан хэргүүдийг холбогдох цагдаагийн газар, хэлтсүүдэд шалгаж байна.

Иргэд Та бүхэн хуурамч зар, мэдээлэлд итгэн бусдад залилуулахгүй байхад анхаарч, залилагчид боломж бүү олго.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.110) 2025 оны 10 сарын 18

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Top