Манай гарагийн хамгийн хуурай цөл болох Чилийн Атакама цэцэгсээр хучигджээ. Өмнөд хагаст есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг дуустал үргэлжлэх хаврын улирлыг ийн цэцэгсээр угтсан нь туйлын ховор тохиолдол аж.
Атакама цөлд хэдэн жилд нэг удаа л бороо орсны дараа гоёмсог цэцэгс цэцэглэдэг байна. Чилийн Андрес Белло их сургуулийн биологичид цөлийн хатуу ширүүн уур амьсгалд тэсвэртэй хөх ягаан өнгийн цэцэгст анхаарлаа хандуулжээ. Нитгийнхний нэрлэснээр Гуанакогийн туурай гэх цэцгийн гений код нь ганд тэсвэртэй ургамал гарган авах түлхүүр нуугдаж байх боломжтой гэж үзэж байна.
2025 оны зургаадугаар сард Атакама цөлд сүүлийн хэдэн арван жилд анх удаа цас орсон билээ. Ийм ховор үзэгдэл ээлжлэн тохиож байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж эрдэмтэд үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Уур амьсгалын өөрчлөлт зүй ёсны юм биш үү. Байгаль орчин өөрийгөө зохицуулчихдан болотой.