Монгол, Чилийн ГХЯ-д хоорондын улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт боллоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 06

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт Сантъяго хотноо 2025 оны аравдугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-ны Америк, Ойрх Дорнод, Далайн орнуудын газрын захирал А.Ананд, Чилийн ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Родриго Олсен Оливарес нар тэргүүлэв.

Уулзалтаар талууд 50 гаруй жилийн турш хөгжиж буй Монгол Улс, Чили Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны ололт, амжилтуудыг дүгнэн хэлэлцэж, цаашид хоёр улсын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулахад анхаарч, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны хамгаалал, боловсрол зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа харилцан нотлов.

Энэ хүрээнд Чилийн экспортыг дэмжих “ПроЧили” агентлагтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх, Чилийн төрийн өмчит “Коделко” компанитай уул уурхайн чиглэлд хамтран ажиллах боломж, бололцооны талаар санал солилцов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(66.181.178.177) 2025 оны 10 сарын 06

chili mili gej khaa kholyn ulsuudtai yamar kheregtei gej ingej kheden tsaas zarj yawdag yum bol doo, olon talt gadaad khariltsaa l gekh baikh daa , tegeed khamtarch ajillakh bololtsoog sudlakhaar tokhiroltsow l gekh yum , ter khol khamtarch ajillaad mongold aSHIGTAI YUM BAIJ KHARAGDAASAI

0  |  0
Top