.png)
Өмнөд Солонгосын жүжигчин Ким Жу Ён 73 насандаа таалал төгслөө.
“Tears of the Dragon” (1996-98) болон "Jeong Do-jeon” (2014) зэрэг түүхэн кинонуудаараа олны дунд алдар нэртэй болсон Ким Жу Ён өнгөрөгч есдүгээр сарын 30-нд уушгины хатгалгаа өвчний улмаас нас барсан байна.
Тэрээр анх MBC телевизийн бүтээл "Chief Inspector" олон ангит кинонд бүтээсэн эсрэг талын дүрээрээ олны анхааралд орж, цаашлаад олон жилийн турш Өмнөд Солонгосын түүхэн кинонуудад жанжин, өндөр хэргэм зэрэгтэй хүмүүсийн дүрийг бүтээжээ.
Бидний сайн мэдэх "Тэ Жу Ён" болон "Сэ Жун хаан" зэрэг кинонуудад мөн дүр бүтээж байсан тэрээр кино урлагаас хэсэг завсарлага авч бөө болсон тухайгаа мэдэгдсэн бөгөөд мэргэжилдээ хайртай хэвээр байгаа тухайгаа "Би үхэх хүртлээ жүжиглэхийг хүсч байна" хэмээж байжээ.


.jpg)

Сэтгэгдэл ( 0 )