
BLACKPINK хамтлагийн гишүүн Женни алдарт Ким Кардашьян, Мадонна зэрэг дэлхийн алдартай оддын зураг нийтлэгдэж байсан CR Fashion Book сэтгүүлд зургаа авахуулжээ. Эдгээр зургуудыг урьдчилсан байдлаар сэтгүүлийн инстаграм хуудаснаа байршуулсан нь багагүй шүүмжлэл дагуулаад байна.
Тэрээр уг зураг авалтад зориулж хэд хэдэн төрлийн дүр бүтээсэн. Гэсэн ч эдгээр дундаас "Лолита" маягийн уур амьсгалтай дүр төрх бүрдүүлсэн байсан нь хэтэрхий "педофил" сэтгэгдэл төрүүлж байна гэх хатуу шүүмжлэл хүртээд байна.
Лолита нь Владимир Набоковын зохиолын гол дүр бөгөөд уг дүр нь 12 настай охинд дурласан идэр насны эрийн тухай өгүүлдэг. Зураг дээрх Женни хүүхдийнх мэт харагдах ч хэтэрхий ил задгай хувцасласан байгаа нь ийнхүү олны эгдүүцлийг хүргэж, насанд хүрээгүй хүүхэд сонирхдог хүмүүсийн "гаж" хүслийг өдөөж болзошгүй хэмээн шүүмжилжээ.

.jpg)
.jpg)
.jpg)


Сэтгэгдэл ( 2 )
VANXANDI VANAGN BOOB XXI80955877BOOW DOLOOJ ANUSDI AL SEKSEER
Ямар ч гоё юм бэ, яасан ч баян юм бэ. Сайхан юмаа