Нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдтэй тэмцэх хэрэгсэл олгоно

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 01

АНУ болон Европын орнууд Копенхагенд болох Европын Холбоо болон Европын улс төрийн хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтуудын үеэр нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдтэй тэмцэх хэрэгслүүдийг Дани улсад илгээнэ гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Их Британи дронтой тэмцэх тоног төхөөрөмжүүд, тэдгээрийг ашиглах мэргэжилтнүүдийг илгээх бол Польш, Герман энэ чиглэлийн мэргэжлийн цэргийн албан хаагчдаа ирүүлэх юм байна. Франц улс цэргийн Fennec нисдэг тэрэг, 35 мэргэжилтэн илгээх аж.

Дээд хэмжээний уулзалтуудын үеэр Данийн агаарын орон зайг есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны хооронд хааж, иргэний нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг нисгэхгүй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top