Энхийг сахиулагчид Африкийг зорилоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 26

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн цэргийн багийн IV цуврааны бие бүрэлдэхүүн ажиллагааны газар орныг зорилоо.

Энхийн сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэнхэр дуулгат дайчдыг Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх нар үдэн гаргав.

Даян дэлхийн энх тайвны төлөө алс холын Африк тивийг зорьж буй эрэлхэг монгол цэргүүдийнхээ энхийг сахиулах ариун үйлст нь амжилт хүсье!

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(74.87.234.110) 2025 оны 09 сарын 27

сүртэйшдээ

0  |  0
Зочин(74.87.234.110) 2025 оны 09 сарын 27

сүртэйшдээ

0  |  0
Зочин(74.87.234.110) 2025 оны 09 сарын 27

сүртэйшдээ

0  |  0
Top