НЦУГ | Шинжээчийн дүгнэлт хэзээ гарах нь тодорхойгүй байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

 

НЦУГ-аас Хөвсгөл аймагт алга болсон хүүхдийн цогцос олдсон гэх асуудлаар мэдээлэл өгч байна.

Энэ үеэр "Өнөөдөр буюу 2025.09.25-ны өдрийн 16:00 цагийн орчимд эрэн хайж байсан хүүгийн цогцсыг алга болсон газраас 3-4 км-ын зайд олсон. Цогцос олдсон газрыг хамгаалалтад авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байна. 

Тухайн орчны нөхцөл байдлын хувьд ой мод болон тал газар хосолсон газар байсан. Цогцост ил харагдах шарх, гэмтэл байсан эсэх талаар үзлэг, шалгалт явагдаж байгаа учраас шинжээчийн дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгөх боломжтой. 

Хэргийн шалгалтын ажиллагаа хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Шинжээчийн дүгнэлт гарах хугацаа харилцан адилгүй байдаг тул хэзээ гарах нь тодорхойгүй байна" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rahim(149.34.244.141) 2025 оны 09 сарын 26

Миний крипто арилжааны дансанд 50,000 гаруй доллар байсан бөгөөд 12 долоо хоногийн турш мөнгө татах асуудал тулгарсан. Эцэст нь би Trustwavehackerstech-тэй холбогдож, тэд миний бүх хөрөнгийг амжилттай сэргээсэн. Хэрэв танд ч бас тусламж хэрэгтэй бол trustwavehackerstech2@gmail.com хаягаар холбогдоно уу.

0  |  0
Top