.png)
Дуучин Рианна энэ сарын 13-ны өдөр гурав дахь хүүхдээ өлгийдөн авч, охинтой болсноо албан ёсоор зарлажээ.
Рианна болон A$AP Rocky нар 2022 болон 2023 онд хөвгүүдтэй болсон бөгөөд энэ оны тавдугаар сард бүл нэмэх гэж буйгаа зарласан билээ. Тэдний хөвгүүдийн нэрийг Rza болон Riot гэдэг. Тэд охиндоо ч мөн адил R үсгээр эхэлсэн нэр өгсөн ба нэрийг нь одоогоор нууцалж байгаа аж.
Хосууд 2020 оноос эхлэн болзож эхэлсэн. Ирээдүйд олон хүүхэдтэй болох хүсэлтэй байгаа тухайгаа Рианна өнгөрсөн жил өгсөн ярилцлагадаа " "Бурхан юу өгөхийг мэдэхгүй байгаа ч би хоёроос олон хүүхэдтэй болно гэж боддог. Би охинтой болохыг хичээх болно. Гэхдээ мэдээж хүү төрвөл дахин хүүтэй боллоо л гэж бодно" хэмээж байжээ.
Мөн 2020 онд өгсөн ярилцлагадаа тэрээр хүнтэй суухгүй байсан ч гурав юм уу дөрвөн хүүхэдтэй болно хэмээн ярьж байсан бөгөөд өнөр өтгөн гэр бүл зохиохын тулд хичээх болно гэдгээ ярьж байжээ.
.png)
.png)

Сэтгэгдэл ( 1 )
Хүүхэдээр шоу хиих юм.