Талийгаач Alan Yu-гийн үхэлтэй холбоотой гэх шинэ баримтууд ДЭЛГЭГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 22

 

Хятадын энтертайнмент ертөнцөд чамгүй алдартай болсон жүжигчин, дуучин, загвар өмсөгч Alan Yu нас барсан гэх мэдээлэл энэ сарын 12-ны өдөр цацагдсан. Урьдчилсан байдлаар түүнийг өндрөөс унаж нас барсан хэмээн мэдээлсэн бол уг хэрэгтэй холбоотой шинэ баримтууд цацагдаж эхэлсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байна. 

Цахим орчинд цонхноос дүүжлэгдэн амь тэмцэж буй бичлэг болон автомашины зогсоол дээр хүнд хөөгдөн зодуулж буй бичлэгүүд цацагдсан бөгөөд түүнийг бусдын гарт амиа алдсан байж болзошгүй гэх хардлагыг улам бүр өдөөж, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж эхлэхийг шаардсан иргэд жагсаал хүртэл зохион байгуулж эхэлжээ. 

Ю Мэнлун 1988 оны 6-р сарын 15-нд БНХАУ-ын Шинжааны Өрөмч хотноо төржээ. 2007 онд Dragon телевизээс зохион байгуулсан "My Show" нэвтрүүлэгт оролцсноор алдартай болж эхэлсэн ба удалгүй хөвгүүдийн хамтлагт дебютээ хийж, цаашлаад жүжигчин болон загвар өмсөгчийн карьераа эхлүүлж байжээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(66.181.179.201) 2025 оны 09 сарын 22

SEXSEER BOOB XXNO DOLOON TOMSGN GOE XELEEREE LAW SXN DOLOOJ URN SHINEGENE AMSI ANUSN AL SEKSDEED80955877VANXANDI

0  |  0
Top