Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх “Гар утасны худалдааны төвд хулгайч орсон байна” гэх мэдээлэл энэ оны есдүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө 05.00 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.Дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, тус төвийн түрээслэч 4 иргэний лангуунаас нийт 76 ширхэг гар утсыг Дорнод аймгийн харьяат 26 настай Т гэгч хулгайлсан үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэн, хуулийн этгээд та бүхэн өөрсдийн үйл ажиллагаа эрхэлж байгаа обьектод стандартад нийтсэн хяналтын камер суурилуулах, харуул хамгаалалтаа сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )