Багш, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарал тавьж, тэдний хөдөлмөрийг үнэлэх тал дээр жишиг тогтоосон сургуулиудын нэг болох Ерөнхий боловсролын “Оюунлаг” сургууль сүүлийн таван жилийн хугацаанд 15 багшийн орон сууцны асуудлыг шийдвэрлэж, 43 залуу багшид зориулсан "Багш нарын амьдрах байр"-ыг ашиглалтад оруулжээ.
Үүгээр зогсохгүй өнгөрсөн онд тохиосон 25 жилийн ойгоороо 10-аас дээш жил ажилласан 15 багшийг тус бүр 10-25 сая төгрөгөөр урамшуулж, Туркийн Антальяад 26 багшийг, “Cantion Fair” үзэсгэлэнгийн аялалд 5 багшийг, Хайлаар, Манжуурын аялалд 30 ажилтнаа тус бүр 8 хоногийн хугацаанд аялуулжээ. Мөн ASUS брэндийн нөүтбүүкээр 5 багшийг, 50 инчийн зурагтаар 5 ажилтнаа, ЭЕШ-ын өндөр мөнгөн дүнтэй урамшууллаар 14 багшийг шагнаж, өндөр насны чөлөөнд суугаа 8 ахмад багшдаа “Хүндэтгэлийн урамшуулал”-ыг ч санаачлан олгосон байна. Багш, ажилчид руу чиглэсэн эдгээр урамшуулалд 560 орчим сая төгрөг зарцуулсан тухай сургуулийн албан фэйсбүүк хуудаснаас үзэж болж байна.




Сэтгэгдэл ( 0 )