NETFLIX | Азийн шилдгүүд чуулсан "Physical: Asia"-д хэн хэн оролцож байна вэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 19

 

Netflix-ийн хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлгүүдийн нэг болох "Physical" шоунд энэ удаад Ази тивийн шилдгүүд чуулжээ. 

Өнөөдөр тус шоунд оролцож буй 48 оролцогчийг олон нийтэд зарлалаа. Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппин зэрэг найман орноос шалгарсан оролцогчид өндөр шагналын сан болон үндэсний бахархалынхаа төлөө өрсөлдөх болно. 

Оролцогчдын дундаас олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй оролцогчдыг Netflix танилцууллаа. 
 

  • Өмнөд Солонгос улсын UFC-ийн тамирчин Дон Хён, Олимпын алтан медальт тамирчин Юн Сон Бин, "Physical: 100" шоуны хоёрдугаар улирлын ялагч Амотти
     
  • Япон улсаас оролцогч Азийн хамгийн олон медальт ММА тулаанч Юшин Оками
     
  • Австрали улсаас оролцогч UFC-ийн дунд жингийн аварга Роберт "The Reaper" Whittaker
     
  • Филиппин улсын оролцогч түүхэн дэх цорын ганц найман дивизионы дэлхийн аварга, боксын бэлгэ тэмдэг болсон Мэнни Пакьяо
     
  • Тайланд улсаас оролцогч Муай Тай боксын дэлхийн аварга Супербон
     
  • Монгол улсаас оролцогч Үндэсний бөхийн тамирчин Баярсайханы Орхонбаяр
     
  • Турк улсаас оролцогч Үндэсний тосон бөх буюу кыркпынарийн дөрвөн удаагийн аварга Режеп Кара
     
  • Индонез улсаас оролцогч "Цаазлагч" хочтой Igedz

Нэвтрүүлгийн продюсер Жан Ху Ги хэлэхдээ "Physical цуврал нь үндсэндээ салбар хоорондын хийгээд үе дамжин өвлөгдөж ирсэн түүхийн өрсөлдөөн байх болно. Үндэсний бахархлыг нь нэг шугаманд аваачснаар өрсөлдөөн урьд өмнөхөөсөө илүү ширүүн, илүү сэтгэл хөдөлгөм, мартагдашгүй байх болно" гэжээ. 

Тус шоу ирэх 10-р сард Netflix-ээр үзэгчдийн хүртээл болох бөгөөд олон улсыг хамарсан энэ удаагийн төсөл нь урьд өмнөхөөсөө илүүтэй олны анхаарлыг татаж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top