СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Ганцаараа явж байсан эмэгтэйн толгойд уут углаж, дээрэмджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 18

 

Шөнийн цагаар ганцаараа явж байсан эмэгтэйн толгойд уут углаж, дээрэмдсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. 

Иргэн “Д”-ээс энэ оны 09 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим ажлаа тараад явж байх үед нь араас нь үл таних эрэгтэй толгойнд нь уут углаж биед нь халдаж, бэлэн мөнгө дээрэмдсэн гэх гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна.

Энэ оны эхний 8 сарын байдлаар Улсын хэмжээнд 481 дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдээд байна.

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд шөнийн цагаар гудамж талбайд ганцаараа явж байгаа иргэд мөн  архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй болсон иргэдийн биед халдаж байх тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.40.31) 2025 оны 09 сарын 19

Төрийн төмөр нүүр дутаад байна даа

0  |  0
Бат(202.9.40.31) 2025 оны 09 сарын 19

Төрийн төмөр нүүр дутаад байна даа

0  |  0
Бат(202.9.40.31) 2025 оны 09 сарын 19

Төрийн төмөр нүүр дутаад байна даа

0  |  0
S(103.212.119.50) 2025 оны 09 сарын 19

VANXANDI BOOB XXOOD ANUSDAAD ALNI SEKSDEED80955877

0  |  0
Top