ШҮҮХ | Эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатад БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял оноолоо

Г.Билгүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 17

Өнгөрөгч зургаадугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “GEM mall” худалдааны төвд гэр бүлийн таагүй харилцааны улмаас эхнэрээ хөнөөсөн Н.Энхбатыг шүүх хурал өнөөдөр /2025.09.17/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болж өнгөрлөө. 

Шүүхээс шүүгдэгч Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих ангид, сэтгэцийн хохирол 162.3 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, амь хохирогчийн хүүхдэд олгож, амь хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхдэд асран хамгаалагч томилохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top