ХӨНДИЙ ДЭХ АЛЛАГА | Гэмт этгээдүүдийн ялыг хэвээр үлдээлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 26

 

Өмнөд Солонгосын Дээд шүүхэд өнгөрөгч пүрэв гарагт дэлхий дахинаа "Хөндий дэх аллага" хэмээн нэрлэгдсэн хэргийн шүүх хурал болж өндөрлөлөө. 

2019 оны зургаадугаар сард нөхрийнхөө амь насны даатгал болох 800 сая воныг авахын тулд нууц амрагийн хамтаар нөхрөө усанд живүүлэн хөнөөсөн И Ин Эд шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон. Уг хэргийг Дээд шүүх дахин хэлэлцэн И Ин Эгийн ялыг хэвээр үлдээжээ. Мөн И Ин Эгийн нууц амраг Чо Хён Сүнд 30 жилийн хорих ял оноосныг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 

Гэмт этгээд И Ин Э-г эрүүгийн сэтгэл судлалын шинжээчид "төгс психопат" хэмээн дүгнэсэн байдаг. И Ин Э-д хийсэн тестийн үр дүнд тэрээр 31 оноо авчээ. Энэ нь төгс "психопат" гэдгийг илтгэж байгаа гэнэ. Их Британи болон Америкийн орнуудад хамгийн дээд хэмжээг 30 хэмээн тогтоосон байдаг. Харин энэ тоо БНСУ-д 25 ба түүнээс дээш бол "ноцтой" хэмээн үздэг байна. 

Профессор И Су Жон сэжигтэн И Ин Э-г зөвхөн өөрөө л мэддэг нарциссист зан чанартай нэгэн хэмээн дүгнэжээ. Тэрээр хэлэхдээ "И Ин Э психопат болон социопат хэмээх хоёр төрөлд хамгийн дээд оноог авсан" гэжээ. 

Хамгийн анхны шүүх хурлын үеэр шүүх танхимд огтхон ч гэмшсэн шинжгүй орж ирсэн И Ин Э болон Чо Хён Сүн нар талийгаачийн гэр бүлийнхнийг ихэд бухимдуулсан. Энэ нь психопат хүний  гол шинж бөгөөд огтхон ч гэмших сэтгэлгүй байдаг ажээ. 

Талийгаач Юн И Ин Э-г охинтой байсныг гэрлэснийхээ дараа л мэдсэн гэнэ. Сэжигтэн И Ин Э охиноо тийм ч их ойшоодоггүй байсан. Гэсэн ч охиноо талийгаач Юний гэр бүлийн бүртгэлд оруулж чадсан бөгөөд ингэснээр даатгалын 800 сая воныг авах нөхцөл бүрджээ. 

Амь насаа 800 сая воноор даатгуулах нь тийм ч түгээмэл биш үзэгдэл. Даатгалын хугацаа дуусахаас нэгхэн хоногийн өмнө И Ин Э-ийн нөхөр усанд живж амиа алдсан. Уг хэрэг даатгалын компанийнханд сэжигтэй санагдсан тул хэргийг судалж эхэлсэн бөгөөд эцэст нь И Ин Э-г нууц амрагийн хамтаар нөхрөө хөнөөсөн болохыг тогтоосон юм. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.131.225.197) 2023 оны 09 сарын 27

Psychopath - Цэвдэг сэтгэлтэн, Sociopath - Нийгмийн дайсан

0  |  0
Мал аа(66.181.161.217) 2023 оны 09 сарын 27

Ичмээрийн ийм юм гүүгл транслайт хийж тавьж байдаг. Тэгэээд ч аль дээр болсон явдал

1  |  0
Top