Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хутгалж, хөнөөсөн ноцтой хэрэг энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр гарсан. Хэрэгт холбогдогчийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр (2025.09.17) болж байна.
Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнөөсөн хэрэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 (онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Улмаар хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэлсэн бөгөөд хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа яриа өгч байна.
ШУУД ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 0 )