Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өнөөдөр (2025.09.15) эхэлж байна. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
1. УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 11:00
2. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 11:00
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН
- Монгол УИХ-ын 2025 оны намрын чуулганы нээлт 10:00
- Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг)
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд (Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг)
Сэтгэгдэл ( 0 )