“Mining Week & MinePro 2025” нь зөвхөн уул уурхайн салбарын арга хэмжээ бус Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ боломжийг тодорхойлох чухал индэр билээ. Энэ удаагийн чуулган “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт ба хариуцлагатай уул уурхай” сэдвийг онцолжээ.
Монгол Улсын Засгийн газраас “Mining & AI”санаачилга дэвшүүлж, уул уурхай, технологийн салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай хамтран ажиллахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатар илэрхийллээ.
“Уул уурхайн 7 хоног-2025” олон улсын үзэсгэлэн, чуулганы нээлтэд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэллээ.



Сэтгэгдэл ( 0 )