ЦАГ АГААР | Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 11

 

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

11, 12-нд өдөртөө ихэнх нутгаар дулаан байх боловч, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай хүйтэн байна.

2025 оны 09-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +11…+16 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +26...+31 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +14...+16 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +7 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top