ТАХАЛ I Өвчтөний ойрын хавьтлуудаас 6 хүний сорьц эерэг гарчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 07

Өвчтөний ойрын хавьтлуудаас 6 хүний сорьц эерэг гарсан боловч тарваган тахлын шинж тэмдэг илрээгүй байна. маргааш давтан pcr шинжилгээний хариу гарна

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2025 оны есдүгээр сарын 03-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэн нь Цагаан-Уул сумын 5-р багийн нутаг тарваган тахлын голомтот бүс нутгаас агнасан тарвага хүнсэндээ хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Өвчтөний ойрын хавьтлуудад хяналтын шинжилгээ хийхэд 6 сорьцод эерэг гарсан бөгөөд одоогоор эдгээр хүмүүст тарваган тахал өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Эдгээр 6 хүнд дахин давтан PCR шинжилгээ хийсэн бөгөөд хариу өнөөдөр тодорхой болох ажээ.

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 15 дугаар хуралдаан өчигдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна. 
 

  • Тарваган тахлын эпизотыг таслан зогсоох, шимэгтгүйтгэлийн ажлыг зохион байгуулах.
     
  • Иргэдэд голомттой бүс нутгаас авчирсан болон худалдан авсан тарвага байвал мэргэжлийн байгууллагад хандан, устгалд оруулах ажлыг зохион байгуулахаар болов.
     
  • PCR шинжилгээгээр эерэг гарсан хавьтлын давтан шинжилгээний хариу эцэслэн гарсны дараа Аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, цаашдын хариу арга хэмжээний талаар шийдвэр гаргахаар боллоо.

Одоогийн байдлаар Зооноз өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагууд холбогдох хариу арга хэмжээг зохион байгуулж нөхцөл байдлыг хянан ажиллаж байна.

Иргэд та бүхнийг тарвага агнах, хэрэглэх, түүхий эд худалдан авахаас хатуу татгалзаж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг чанд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top