БНСУ-ын Жолланам аймагтай боловсрол, соёл, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 05

 

МУ-ын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, БНСУ-ын Жолланам аймгийн Захирагч Ким Ён Рук нар үзэглэв. 

 

 

Уг санамж бичгийн хүрээнд талууд харилцан ашигтай, тэгш байдлын зарчимд үндэслэн худалдаа, хөдөө аж ахуй, мал аж ахуй, ой, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах юм.

Ташрамд, Монгол Улс, БНСУ хооронд 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоож, энэ жил 35 дахь жилийн ой тохиож байна. Манай хоёр улсын харилцаа нь олон салбарт өргөжин хөгжиж буй, түүхэн болон стратегийн чухал түншлэл юм. 

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.65) 2025 оны 09 сарын 06

Хамтарлаа хамтрах боллоо хамтарч байна гэсэн худ юм маш их сонссон

0  |  0
Top