.jpg)
Засгийн газрын "11-11" төвд авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид тавих хяналтыг сайжруулах, торгох хүртэлх арга хэмжээ авах талаар санал, гомдол их ирсний дагуу өнөөдрөөс торгох шийдвэр гаргаад байгаа билээ.
Тэгвэл дараах байршлуудад хиймэл оюун ухаан ашиглан зөрчил илэрсэн тохиолдолд торгууль ногдуулахаар болжээ.
Энхтайваны өргөн чөлөө – Төв шуудан, УБ их дэлгүүрийн уулзвар
• Нарны зам – 120 мянгат, ТЭЦ–4 орчим
• Чингисийн өргөн чөлөө – Дүнжингарав худалдааны төвийн уулзвар
• Энхтайваны өргөн чөлөө – Баянзүрхийн шинэ гүүр орчим
• Баруун 4 зам, Зүүн 4 замын уулзварууд
• Яармаг чиглэл, Нисэхийн зам
• Энхтайваны өргөн чөлөө – Соёлын төв өргөө, Цагдаагийн академийн уулзвар
Эдгээр камер нь:
• Улаан гэрэл зөрчих
• Гар утас ашиглах
• Зөвшөөрөгдөөгүй эгнээгээр явах
• Хурд хэтрүүлэх
• Суудлын бүс зүүхгүй байх зэрэг зөрчлийг илрүүлж торгууль оногдуулж эхэлнэ.

Сэтгэгдэл ( 1 )
Дугаарын хязгаарлалтанд бол хиймэл оюун ухаан нэмэргүй гэж ойлгох уу, дугаарын хязгаарлалт зөрчсөн зөрчилийг камераар илрүүлэх боломжгүй юу, эсвэл чадахгүй, хүсэхгүй байна уу