Жүжигчин Пак Мин Ёны жингийн асуудал дахин олны анхаарлыг татав

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 02

 

Жүжигчин Пак Мин Ён энэ сарын 1-ны өдөр Сөүлийн Сангам дахь Стэнфорд зочид буудалд болсон "Confidence Man KR" киноны танилцуулах үйл ажиллагаанд оролцжээ. Биеийн өнгөтэй бариу даашинз сонгон өмссөн түүний жингийн асуудал олны анхаарлыг ихээр татсан байна. 

Урьд өмнөхөөсөө илт туранхай харагдах тэрээр уг кинонд эсрэг дүрийн этгээдүүдэд зохих хариуг нь барих овжин эмэгтэйн дүрийг бүтээжээ. 2024 онд дэлгэцнээ цацагдсан "Marry My Husband" киногоороо дэлгэцнээ эргэн ирсэн тэрээр уг кинонд тоглохын тулд 37кг хүртлээ жин хассан гэдэг. Энэ нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн тухай мө н дурдаж байсан тэрээр чухам яагаад дахин жин хасах сонголт хийсэн болохыг шүтэн бишрэгчид нь таамагласаар байна. 

Дүрдээ зориулан биеийн жингээ өөрчилж буй тохиолдол энэ анхных нь биш. Тэрээр өмнө нь "What's Wrong with Secretary Kim" кинонд дүр бүтээхийн тулд хэдэн сарын турш идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, булчингийн масс нэмэхийн тулд зөвхөн тахианы цээж мах иддэг байсан гэнэ. Энэ нь ч амжилттай болж нарийн бичиг бүсгүйн дүрээ "төгс" гаргаж чаджээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top