Тусгай хэрэгцээт 63 дугаар сургуулийн өргөтгөлийг ИРЭХ ОНД ашиглалтад оруулна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 01

 

Нийслэлийн хэмжээнд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог дөрвөн сургууль байдаг. Үүний нэг нь Хан-Уул дүүрэгт байрлах 63 дугаар сургууль юм. Тус сургуулийг 1975 онд байгуулсан бөгөөд өдгөө 50 жилийн ойтойгоо золгож буй. Тус сургуулийн нээлтэд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр оролцлоо.

 

 

Энэ хичээлийн жилд уг сургуульд 29 бүлэгт 380 гаруй сурагч суралцаж байна. Мөн орон нутгаас ч хүүхдүүд  ирж суралцдаг. Тиймээс тус сургуулийг 320 хүүхдийн суудлаар өргөтгөж байна. Сургуулийн өргөтгөлийн барилгыг ирэх хичээлийн жилд ашиглалтад оруулна гэдгийг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр хэлж байв.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top