Зам дээр бохир асгасан зөрчилд хариуцлага тооцож, цэвэрлэгээний зардлыг нөхөн гаргуулна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 01

Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 1000 орчмын автозам дээр бохироо асгасан зөрчил гарчээ. Тус зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож, цэвэрлэгээний зардлыг нөхөн гаргуулах шийдвэрийг гаргасан байна.

Энэ тухай ЧД-ийн засаг дарга Н.Мандуул “ЧД хэмжээнд ТҮК-ийн ажилчид өдөр бүр үүрээс өглөө болтол зам талбайн цэвэрлэгээг тогтмол хийдэг. Гэтэл хэн нэгэн ингэж нийтийн гудамж талбайг бохирдуулаад байж болохгүй. Цаашид энэ мэт хог шороо, бохироо ил задгай хаяж асгадаг зөрчилд шуурхай арга хэмжээ авч ажиллана. ЧД ТҮК тухайн хэсгийн бохирыг цэвэрлэж ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр ажиллаж байна” гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top