Ганнам дүүрэг нь нурууны диск,нуруу нугасны мэдрэлийн судал нарийсалтай өвчтөнийг урьж, үнэ төлбөргүй хагалгаа, эмчилгээ үйлчилгээ, оршин суух нөхцөлөөр хангаж, эрүүл мэндийн үйлчилгээний хоосон орон зайг нөхөн, Монгол улстай харилцах хамтын ажиллагаагаа бэхлүүлж байна
Мөрөөдөл бүрддэг хот, ирээдүйг бүтээдэг Ганнам дүүрэг (Дүүргийн захирагч Жу Сонмён) нь эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй гадаадын иргэдэд туслах зорилгоор “Медикал Ганнам - Эрүүл амьдрал бэлэглэе” төслийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төслийн зорилтот хүн бол Жамбын Цэвэлмаа (60 настай) ба тэрээр 5 жилийн турш нурууны диск, нуруу нугасны мэдрэлийн судал нарийсал өвчнөөр шаналсан бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэх боломжгүй байсан.
2015 онд нөхрөө тархины цус харвалтаар алдсанаас хойш өрхийн бүх амьжиргааг хариуцан их сургуулийн оюутан хүүгийн хамт амьдарч байна.
Нурууны дискний хүндрэлээс болж хүнд зүйл өргөхөөс эхлээд удаан сууж, зогсох ч хүндрэлтэй болсон байв.Энэ удаагийн үйл явдал нь зөвхөн Цэвэлмаагийн эрүүл мэндийг сэргээх төдийгүй өрх гэрийн амьжиргаа цаашлаад хүүгийнх нь сурч боловсроход чухал боломж болох юм.

Ганнам дүүрэг түүний онгоцны тийз болон байрлах зардлыг хариуцаж, Чондам Үридил Эмнэлэгийн (Мэдрэлийн мэс заслын тасгийн дарга Ким Шинжэ) мэс заслын баг нурууны холбоос сэргээх мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр боллоо. Тэрээр наймдугаар сарын 26-нд БНСУ-д ирсэн ба 28-ны өдөр хагалгаа нь амжилттай хийгдсэн. Цаашид 3 долоо хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлж, сэргээн засах эмчилгээ хийлгээд, есдүгээр сарын 21-ний өдөр нутаг буцах төлөвлөгөөтэй байна. Тухайн өвчтөнийг УНТЭ-ээс санал болгосон бөгөөд УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны дарга П.Анхтуяа наймдугаар сарын 27-нд Чондам Үридил эмнэлэгт өөрийн биеэр айлчлахдаа “Талархлын бичиг” гардууллаа.
Энэхүү “Эрүүл амьдрал бэлэглэе” төсөл нь зүгээр нэг оношлогоо, эмчилгээний дэмжлэгээс давж, Солонгосын дэвшилтэт анагаах ухааны технологи болон Ганнам дүүргийн дэлхийд чиглэсэн хандивын үнэт зүйлсийг олон нийтэд таниулах боломжийг бүрдүүлнэ. Ганнам дүүрэг өвчтөний эмчилгээний бүх үйл явцыг баримтат кино хэлбэрээр хийж, Монголын телевизээр цацсанаар дүүргийн энэхүү өндөр түвшний анагаахын үйлчилгээ болон олон улсын хамтын ажиллагааны амжилтыг олон нийтэд илүү өргөн хүрээтэй таниулах төлөвлөгөөтэй байна.
Ганнам дүүрэг нь 2018 оноос эхлэн “Эрүүл амьдрал бэлэглэе” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа гадаад иргэдэд үнэ төлбөргүй хагалгаа хийлгэхэд дэмжлэг үзүүлж ирсэн. Өнөөг хүртэл нийт таван гадаад иргэнд үнэ төлбөргүй мэс засал хийж, шинэ амьдрал, итгэл найдвар бэлэглээд байна. Үүнд:
Ганнам дүүргийн захирагч Жу Сонмён "Энэхүү эрүүл амьдрал бэлэглэе” төсөл нь гадаадын бага орлоготой өвчтөнүүдэд туслах хүмүүнлэгийн алхам төдийгүй, Ганнам дүүргийн ESG зарчмыг хэрэгжүүлж буй тод жишээ юм. Бид цаашид ч олон улсын хамтын нийгэмлэгтэй нэгдэж, дүүргийн анагаахын салбарын ур чадварыг дэлхий дахинд түгээх болно” хэмээн онцлов.

Сэтгэгдэл ( 1 )
Жилд ганцхан хүнд үйлчилдэг юм бол ингэж сурталдах хэрэггүй .