ОУХМ Э.Даваахүү ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 27

Казахстан Улсын Шимкет хотод энэ сарын 15-30-ны өдрүүдэд Буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн гурван насны ангилалд нийт 25 тамирчин оролцож байгаа.

Тэгвэл өнөөдөр тус тэмцээний Гар бууны 50 метрийн дасгалд ОУХМ Энхтайваны Даваахүү хүрэл медаль хүртлээ.

ОУХМ Энхтайваны Даваахүүг түүхэн амжилт үзүүлсэн буудлагыг хийж байхад түүнтэй хамт түүний төрсөн ах Спортын мастер Энхтайваны Бадамгарав оролцсон нь өмнөх олон амжилтуудын түүхийг давтсан үйл явдал болжээ.
 


Түүх сөхвөл, Монголын буудлага спортын Ази тивийн анхны медалийг 1987 онд гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат сонгомол гар бууны 50 метрийн дасгалд (хүрэл медаль) хүртэж байсан бол Ази тивийн анхны алтан медалийг Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 1991 онд хүртэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top