Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 08 сарын 27

Чингис хаан Үндэсний музейн дижитал контентыг хөгжүүлэх, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд зориулж БНСУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-аас Монгол Улсын хүмүүнлэгийн салбарт анх удаа 6 сая.ам долларын өртөг бүхий төсөл хэрэгжихээр боллоо.

БНСУ-ын КОЙКА-ын Ерөнхийлөгч Чан Вонсам хүрэлцэн ирж, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзаж, төслийн төлөвлөлт, гарах үр дүнгийн талаар ярилцлаа.

Энэхүү төсөл нь 2025-2028 хугацаанд хэрэгжих ба музейн бодлого үйл ажиллагааг дэмжих, үзмэр олдворыг хамгаалах, бүртгэх, үзэсгэлэн төлөвлөх, хэрэгжүүлэх, боловсрол, маркетингийн чиглэлээр хоёр улсад боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, үр дүнд нь нэгдсэн гарын авлага боловсруулж салбарын хэмжээнд ашиглах юм.

Мөн Чингис хаан Үндэсний музей-д хүүхдийн музей бий болгох, музейн онцлох үзмэрийн хэсгүүдэд амрах хэсэг дижиталжих, музейг цахим сан хөмрөгтэй болгох зэрэг олон ажлуудыг шинээр хийхээр тусгажээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яана даа(59.153.115.25) 2025 оны 08 сарын 27

Аа яаяа яана даа. Төсвийн хэмнэлт гэж ядаж байхад музей хөшөө соёлын ордон ...

0  |  0
Top