100 мянган тонн улаанбуудай импортоор авах нь гурилын үнэд нөлөөлнө

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 26

 

ХХААХҮЯ-ны бодлого төлөвлөлтийн газраас энэ жил 100 мянган тонн улаанбуудайг импортоор авах болсныг зарласан. Тэгвэл импортын улаанбуудайн сургаар зах худалдааны төвөөр гурилын үнэ өсжээ.

Тодруулбал:

2025 оны 8 дугаар сарын 26-ны байдлаар нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 3610 төгрөг, 1-р зэргийнх 2750 төгрөг, 2-р зэргийнх 1800 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 3200 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 3000 төгрөг, 1-р зэргийн гурил 2200 төгрөгөөр тус тус зарагдаж байна. Энэ нь өнгөрсөн сараас 13.88 хувийн өсөлттэй байгааг харуулжээ. Гурилын үнэ цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(150.228.177.238) 2025 оны 08 сарын 26

Өөрийн тариаланчдаа хаяж орос гурил татваргүй оруулсан их хурлын дарга Амарбаясалан буруутай,та нар ч бүгд даргаа дэмжээд байсан.Одоо орос гурил чинь удахгүй 5000 хүрнэ хахаж үхтлээ идэцгээ

0  |  0
Top