.jpg)
2025 оны 08 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд цагдаагийн байгууллагад нийт 394,309,142 төгрөгийн хохиролтой 76 залилах гэмт хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс:
- 177 сая төгрөгийн хохиролтой 58 хэрэг буюу 60,8 хувь нь Цахим орчин дахь залилах гэмт хэрэг эзэлж байна.
- Цахим залилах гэмт хэргийн хохирлын 83.6 хувь буюу 148 сая төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, шуурхай ажиллагаа явууллаа.
Иймд иргэд та бүхэн:
- Шаардлагагүй тохиолдолд телеграм аппликэйшнийг ашиглахгүй байх, телеграм орчин дахь групп хаягуудад элсэхгүй байх
- Таны ойр дотны хүний хаягаас "Мөнгө зээлээч" гэсэн чат ирсэн тохиолдолд сайтар нягталж, шалгах, мессеж чатаар ирсэн мэдээлэлд болгоомжтой хандах
- Шууд дамжуулалт /live/ хэлбэрээр явагдаж буй сугалаа, урамшууллын мэдээлэлд итгэхгүй байх, оролцохгүй байх
- Харсан тохиолдолд нэн даруй репорт хийх зэргээр өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
erguu dagznuud khashirakhgui yum daa\n