Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, хязгаарлалт хийх асуудлаар ярилцав

2025 оны 08 сарын 25

Насанд хүрээгүй хүүхдүүд скүүтер, мопед, суррон, мотоцикл унаж аваар осолд өртөж буй хэрэг зөрчил нэмэгдэж байгаатай холбоотойгоор Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албаны холбогдох албан тушаалтнууд скүүтер, мопедын чиглэлээр үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар насанд хүрээгүй хүүхдийг скүүтер, мопед унуулж, зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх асуудал нэн чухал байгаа талаар аж ахуй нэгжүүдтэй санал солилцов. Аппликейшн дээр насанд хүрээгүй хүүхдийг унахыг хориглох талаар хөгжүүлэлт хийх, скүүтер, мопедын зөв ашиглалт талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах тухайд талууд санал нэгдэв.

Мөн хөдөлгөөнд саад учруулсан, зөвшөөрөгдсөн зогсоолд байрлуулаагүй скүүтер, мопедыг зөөж шилжүүлэх, ачиж журамлах арга хэмжээ авах үйлчилгээг боловсронгуй болгох талаар хэлэлцлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
buh(202.126.89.75) 2025 оны 08 сарын 26

horigloh heregtei.\n

0  |  0
ИРГЭН(59.153.112.17) 2025 оны 08 сарын 25

ТЭР ХҮҮХХЭД БОЛОН ТЭДГЭЭР ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭГЧ НАР ҮХЛЭЭ САЙН ДУРААР СОНГОЖ. ХАРИН БУСАД НЬ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХЫГ ХҮСЧ БАЙНА. МАШИНЫ ЗАМААР ГЭНЭТ ГАРЧ ИРЭЭД ЯМАР АЙМААР ГЭЭЧ.МӨРӨӨРӨӨ ЗОРЧИЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ГАЙ БҮҮ ТАРИУЛААЧ

0  |  0
ИРГЭН(59.153.112.17) 2025 оны 08 сарын 25

ТЭР ХҮҮХХЭД БОЛОН ТЭДГЭЭР ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЛЭГЧ НАР ҮХЛЭЭ САЙН ДУРААР СОНГОЖ. ХАРИН БУСАД НЬ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХЫГ ХҮСЧ БАЙНА. МАШИНЫ ЗАМААР ГЭНЭТ ГАРЧ ИРЭЭД ЯМАР АЙМААР ГЭЭЧ.МӨРӨӨРӨӨ ЗОРЧИЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ГАЙ БҮҮ ТАРИУЛААЧ

0  |  0
Оогий(202.9.47.79) 2025 оны 08 сарын 25

Хориолох хэрэгтэй.

0  |  0
Top