
"Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Өнгөрсөн хавар сар шинийн баяраар дугаарын хязгаарлалт хийсэн. Нийслэлийн Засаг даргын холбогдох захирамжийн нэгдүгээр хавсралтад зааснаар дараах тээврийн хэрэгсэл тэгш, сондгой зохицуулалтад хамрагдахгүй.
Мөн энэ сарын 15-ны өдрийн нийслэлийн холбогдох байгууллагуудын хамтарсан тушаалаар шуурхай баг гаргаж, түгжрэлийг зохицуулах чиглэлээр 14 чиглэлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлж, иргэдийг нийтийн тээврээр саадгүй зорчуулах арга хэмжээг авч байна. Зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал их байгаа учраас тухайн чиглэлүүдэд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөн, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй зорчихыг иргэд, жолооч нарт уриалж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )