9 сарын 1-ний өдөр дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 25

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш болон сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулахаар болсон талаарх албан ёсны мэдээллийг Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 

Наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 16 хүртэл 6 дүүргийн хэмжээнд улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчино. Харин энэхүү хязгаарлалт 9-р сарын 1-ны өдөр үйлчлэхгүй болохыг албаныхан мэдээллээ. 

Ийнүү дугаарын хязгаарлалт хийснээр авто замын ачаалал 35 хүртэлх хувиар буурч, авто зам дээрх автомашины тоо 45 хүртэлх хувиар буурах аж. Энэ жилийн хувьд 6 дүүргийн хэмжээнд дугаарын хязгаарлалт үйлчлэх ба ямар нэгэн бүсчлэл харгалзахгүй уг шийдвэр үйлчлэх аж. 

ТЭГШ: Наймдугаар сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14

СОНДГОЙ: Наймдугаар сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top