Х.Нямбаатар: Зарим чиг үүргийг хорооны Засаг даргад шилжүүлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 25

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээний талаар танилцуулж, дараагийн үүрэг даалгаврыг өглөө. 

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Бид анх гурван сарын өмнө хотод тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, хийх ажлаа эрэмбэлэхээр уулзсан. Өнөөдөр нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх чиглэлд ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж, орц, гарц чөлөөлөх ажил үр дүнтэй болсон.

Явган хүний зам шинэчлэх ажил эрчимтэй үргэлжилж байна. Цаашид гэр хороолол, орон сууцны хотхон, хорооллуудад нийтийн авто зогсоол байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх ажлуудыг эхлүүлнэ.

Ирэх жилүүдэд дүүргийн Засаг дарга нарын зарим чиг үүрэг тэр дундаа хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг хорооны Засаг дарга нарт шилжүүлнэ” гэдгийг онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.118.175) 2025 оны 08 сарын 26

маш зөв шийдвэр байна

0  |  0
Top