Жүжигчин Ким Тэ Хи: Ямар аймшигтай байсныг би одоо ч тод санаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 22

 

Өмнөд Солонгосын жүжигчин Ким Тэ Хи өмнө нь халдлагад өртөж байсан тухайгаа ярьжээ. 

Саяхан оролцсон "You Quiz On The Block" нэвтрүүлгийн үеэр тэрээр оюутан байх үед нь тохиолдсон явдлын талаар "Хичээл маань оройтож дууссан учраас гэртээ оройн 22:00 цагийн үед харьсан юм л даа. Лифт хүлээгээд зогсож байтал хэн нэгэн араас чимээгүй ойртон ирж буй нь мэдрэгдсэн. Гэсэн ч энэ тухай нэг их бодохгүйг хичээн хамт лифтэнд суусан. 

Гэтэл нөхцөл байдал хэцүүдэж, долоон давхарт буухын өмнөхөн тэр намайг цохиж эхэлсэн. Би лифтнээс арайхийн буун хашхирч, хонхоо дарах үед эрэгтэй дүү маань тэр даруй гүйн гарч ирсэн. Нөгөө хүн шатаар уруудаж, дүү маань түүний арраас хөөж байсныг санаж байна. 

Тухайн үед дүү маань намайг орж ирэхийг хүлээгээд хаалганы дэргэж байж байсан нь намайг аварсан гэж хэлж болно. Тухайн үед би маш их цочирдсон. Ямар аймшигтай байсныг одоо хүртэл би тод санаж байна" гэжээ. 

Энэ тухайгаа хуваацлсаны дараа Өмнөд Солонгост эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын талаарх шүүмжлэл дахин газар аваад байгаа бөгөөд хэд хэдэн алдартнууд түүнтэй адил нөхцөл байдалд орж байсан тухайгаа дурджээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top