2024 оны байдлаар Монгол Улсад:
Эрүүл мэндийн салбарт 69,702 хүн ажиллаж байгаагийн дотор их эмч 15,973, сувилагч 15,152, эм зүйч 4467, бага эмч 1635, эх баригч 1169, эм найруулагч 2307, бусад ажилчид 28,999 тус тус байна.
Нийт ажиллагсадын 22.6 хувийг эмч, 21.9 хувийг сувилагч, 20 орчим хувийг бусад эрүүл мэндийн тусгай мэргэжилтнүүд эзэлдэг бол гуравны нэг нь эрүүл мэндийн бус мэргэжлийн ажилтнууд байна.
Эмч, эмнэлгийн ажилтны цалин 2022 онтой харьцуулахад 2 дахин өсчээ. 2022 онд ерөнхий мэргэжлийн сувилагчийн цалин 653,181 байсан бол 2024 оны тогтоолоор 1,347,000 болсон. Ерөнхий мэргэжлийн эмчийн цалин 2022 онд 731,369 байсан бол 2024 оны тогтоолоор 1,484,000 болсон. Үүн дээр чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтээр олсон орлогоосоо эрүүл мэндийн байгууллагын удирдлагын шийдвэрээр урамшуулал олгож байна. Судалгаагаар эмч нарын гартаа авч буй цалин хөлс 1.7-2.4 сая төгрөг, сувилагч нарынх 1.4-2.1 сая төгрөг, эрүүл мэндийн бусад ажилчдын цалин 1.2-1.7 сая байна.
Мөн 2024 оноос эхлэн орон нутгийн нэмэгдлийг сумын эрүүл мэндийн төвд 40%, аймаг дахь эрүүл мэндийн төвд 20 %-иар тооцон зэрэглэл харгалзахгүй олгож байгаа бол Засгийн газрын 2024 оны 12 дугаар тогтоолын хүрээнд Зоонозын өвчин судлалын зарим эмч, эмнэлгийн мэргэжилтэнд онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30%-иар тооцон олгож байна.

Сэтгэгдэл ( 2 )
Манай СӨХ-ийн жижүүр гэхэд л 2,5 сая төгрөг үндсэн цалин аваад дээрээс нь гараж 1 удаа угааж цэвэрлэхэд 200,000 төгрөг авч байна! Гэтэл 2022 оноос хойш долларын ханш өсч инфляци ямар байгаа билээ дээ, төр засаг ийм бага цалин өгч байгаа юм чинь хэн эрүүл мэндийн салбарт ажиллахыг хүсэх юм бэ?!